Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Бохирдлын эх үүсвэрийг богино хугацаанд илрүүлдэг "Агаарын хайрцаг"
4 жил өмнө   334

Тайванийн эрдэм шинжилгээний салбар, хувийн үйлдвэрлэгчдийн нийгэмлэг, Засгийн газрын гурван талт хамтын ажиллагааны дүнд орчны агаарын чанарыг хянах боломжтой болжээ.

Бялууны хайрцагтай дүйцэхүйц хэмжээтэй агаарын хайрцаг хэмээх төхөөрөмжийн PM2.5 хэмжилтийн үр дүнг үндэслэн агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч байна. Мөн ижил бүс нутаг дахь агаарын хайрцгийн  томоохон дата үүсгэснээр, хүрээлэн буй орчныг хамгаалах болон анагаах ухааны чиглэлээр судалгаа хийж, бохирдлын эх үүсвэрийг илрүүлж, агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг авах боломжтой юм.

Агаарын чанар хэмжигчээс ялгаатай нь агаарын хайрцагт суурилуулсан бичил мэдрэгч нь богино хугацаанд  агаарын бохирдлын хэмжээг илрүүлдэг бөгөөд хоромхон хугацаанд үүссэн төлвийг ч хянадаг. Тухайлбал, тамхи татах, гүйснээс үүдсэн тоосжилт нь төхөөрөмжийн үзүүлэлтэд нөлөөлдөг. Агаарын чанар хэмжигч нь агаар мандал дахь төрөл бүрийн индексийг цуглуулах бөгөөд ихэвчлэн дунджаар нэг цагаас дээш хугацааны дундаж өгөгдлийг үзүүлдэг. Тиймээс агаарын хайрцаг нь бохирдлын эх үүсвэрийг илрүүлэхэд тохиромжтой төдийгүй гэртээ суудаг, өвчтөний асрагч зэрэг хүмүүст хэмжигчийн мэдээллийг үндэслэн цонхоо нээх эсэх, агаар цэвэршүүлэгчээ ажиллуулах, агаарын урсгал зэрэг ажиллагааны горимыг тохируулахад нь тусалдаг.

Агаарын хайрцгийн нэгж үнэ ойролцоогоор 85 орчим ам.доллар бөгөөд өнөөгийн байдлаар БНСУ, Сингапур, АНУ зэрэг улсад борлуулдаг. Дотоодын зах зээл буюу Тайванийг оролцуулаад дэлхий даяар нийт 10 мянган ширхэг төхөөрөмж ажиллаж байна.

Нэмж дурдахад, үйлдвэрлэгч "Сүньжоу Технологи" хяналтын өгөгдлийг интернэт орчинд нээлттэй тавьснаар Тайвань нь агаарын мэдрэхүйн туйлын баялаг өгөгдөлтэй болж, холбогдох судалгааны чиглэлээр дэлхийд тэргүүлж байгаа аж.

Бохирдлын эх үүсвэрийг богино хугацаанд илрүүлдэг "Агаарын хайрцаг"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0