Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Узбекистанд 2020 оны их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
4 жил өмнө   319
Узбекистанд 2020 оны их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулахаар болсныг тус улсын Шалгалтын ерөнхий төвөөс мэдэгджээ.
 
Тус төвийн хэвлэлийн алба коронавирусийн цар тахлын улмаас тогтоосон байгаа хөл хорионы дэглэм их, дээд сургуульд элсэгчдийн бэлтгэлийн явцад тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байгааг онцолсон байна. Түүнчлэн энэ онд их, дээд сургуульд элсэгчдийг цахимаар бүртгэж, элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр богино хугацаанд зохион байгуулахаар болсныг мэдэгдсэн байна.
 
2020 оноос их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг таван хичээлээр буюу заавал өгөх гурван, сонголтоор өгөх хоёр байхаар төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас энэ онд элсэлтийн шалгалтыг хоёр хичээлээр элсэгчид өөрсдөө сонгож (заавал өгөх хичээлгүйгээр) өгөхөөр болжээ.
 
Мөн элсэлтийн шалгалтын байранд нэг дор шалгалт өгөх хүний тоо дээд тал нь 700 байхаар мөн элсэгч тус бүрт ногдох талбайг доод тал нь гурван метр байхаар тогтоосон байна. Шалгалтын байранд дор хаяж дөрвөн удаа халдваргүйжүүлэлт хийхээр тогтсон байна. Ариун цэврийн шаардлагыг харгалзан шалгуулагчид амны хаалт, бээлийтэй шалгалтаа өгөх бөгөөд шалгуулагч биеийн халууныг хэмжүүлсний дараа шалгалтын байранд нэвтрэн орох юм байна.
 
Эх сурвалж: БСШУСЯ
 
 
 
 
 
 
 
Узбекистанд 2020 оны их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг хялбаршуулсан хэлбэрээр зохион байгуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0