Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Трамп цамхагт гал гарч нэг хүний амь үрэгджээ
6 жил өмнө   685
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
АНУ-ын Нью-Йорк хотноо орших Трамп цамхгийн 50 дугаар давхарт өчигдөр /2018.04.07/ гал гарчээ. Галын улмаас нэг хүн амь үрэгдэж, дөрвөн гал сөнөөгч гэмтэж бэртжээ. Хохирогч эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан аж.
Тус цамхагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гэр болон албан өрөө байрладаг аж. Гэхдээ тэрбээр одоогоор Вашингтон хотноо Цагаан ордонд амьдарч буй.
Тэнгэр баганадсан өндөр цамхгаас орон нутгийн цагаар оройн 18.00 цагт хар утаа суунаглаж, гал гарч эхэлжээ. Мэдээлэл олон нийтэд хүрч, ерөнхийлөгч Дональд Трамп жиргэснээс 45 минутын дараа амь үрэгдсэн хүний талаар мэдээлжээ. Галыг унтраахаар 200 гал сөнөөгч ажилласан байна. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна.
 
Ц.ОЮУН
Трамп цамхагт гал гарч нэг хүний амь үрэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0