Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
АНУ 60 гаруй оронд хиймэл амьсгалын аппарат илгээнэ
4 жил өмнө   407
Манай улс дэлхий даяар 60 гаруй оронд 15 мянга орчим хиймэл амьсгалын аппарат илгээнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео лхагва гарагт “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
 
“COVID-19”-н халдварт өвчинтэй тэмцэхэд нь ОХУ-д туслах зорилгоор АНУ тус улс руу 200 хиймэл амьсгалын аппарат үнэгүй илгээнэ. Үүнээс гадна бид 60 гаруй улсад нийт 15 мянга орчим хиймэл амьсгалын аппарат илгээж, цар тахлын эсрэг тэмцэлд дэлхийд тэргүүлэгч байхаа амласан” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
 
Өнгөрсөн лхагва гарагт 50 хиймэл амьсгалын аппарат ачсан цэрэг тээврийн С-17 нисэх онгоц Чарлстон цэргийн баазаас Москва руу нисжээ. ОХУ руу илгээх аппарат болон дагалдах хэрэгслүүд, хүргэлтийн нийт өртөг нь 4.7 сая ам.доллар болж байгаа аж. 
 
Эх сурвалж: Итар-Тасс агентлаг
 
 
АНУ 60 гаруй оронд хиймэл амьсгалын аппарат илгээнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0