Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Амны хаалт зүүсэн Дональд Трампын зураг анх удаа нийтэд ил болжээ
5 жил өмнө   505
Пүрэв гарагт Мичиган муж дахь Форд компанийн үйлдвэрт зочлохдоо АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ганцаараа журам зөрчин амны хаалтгүй явсан нь хэвлэлийнхний дуранд өртсөн юм.
 
Цар тахалтай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор автомашин үйлдвэрлэгч Форд компани эд ангийн нэг үйлдвэрээ эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл үйлдвэрлэхээр өөрчлөөд байгаа.
 
Тэгвэл Баасан гарагт Sky News суваг Дональд Трампын амны хаалт зүүсэн байгааг харуулсан дүрсийг нийтэд цацжээ. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч амны хаалт зүүж олны нүдэнд харагдсан анхны тохиолдол юм.
 
Фордын үйлдвэртэй танилцсаныхаа дараа Дональд Трамп “Би сая арын өрөөнд амны хаалт зүүж үзлээ. Гэхдээ би үүнийгээ хэвлэл мэдээллийнхэнд харуулж, тэднийг баярлуулахыг хүссэнгүй” хэмээн сэтгүүлчдэд ярьж байжээ.
 
Үүний хажуугаар тэр амны хаалт өөрт нь сайхан зохиж байсныг гайхуулан ярьсан юм. Гэрчүүдийн мэдээлснээр Форд компанийн ерөнхийлөгч Билл Фордын хүсэлтээр Трамп эхлээд амны хаалт зүүсэн ч удалгүй нүүрнээсээ авсан гэнэ.
 
Энэ явдлын дараа Мичиган мужийн ерөнхий прокурор Дана Нессэл “Ерөнхийлөгч дүрэм журам дагадаггүй сахилгагүй хүүхэд шиг аашиллаа. Энэ бол тоглоом биш. Мичиган мужид өнөөдөр олон мянган хүн коронавирусийн халдвараар нас бараад байна” хэмээн CNN сувагт ярьжээ.
Амны хаалт зүүсэн Дональд Трампын зураг анх удаа нийтэд ил болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0