Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Virgin Orbit компанийн тойрог замд хүрэх анхны оролдлого бүтэлгүйтлээ
4 жил өмнө   433
Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон дэлхийн тойрог замд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой Virgin Orbit компанийг байгуулж, өөрийн сансрын технологийг хөгжүүлж байгаа юм.
 
Даваа гарагт тус компани тойрог замд хөлөг хөөргөх анхны оролдлогоо хийсэн нь амжилтгүй болжээ.
 
Virgin Orbit нь тээвэрлэгч онгоцонд бэхэлсэн пуужинг агаарт нисэх явцад хөөргөх өвөрмөц технологи боловсруулж байгаа юм. Өчигдрийн туршилтын үеэр Cosmic Girl нэртэй тээвэрлэгч онгоцноос пуужинг салгаж, хөдөлгүүрийг нь ажиллуулсан байна. Гэтэл өөрийн хөдөлгүүрийг ажиллуулаад цааш тойрог зам руу хүрэх байсан пуужинд техникийн асуудал гарч, аялалаа зогсоожээ. Cosmic Girl онгоц туршилтын дараа Калифорнийн Мохэйв дэх бааздаа буцаж ирсэн байна. Туршилт амжилтгүй болсны дараа мөн энэ чиглэлд ажиллаж байгаа АНУ-ын SpaceX компанийн гүйцэтгэх захирал Илон Маск харамслаа илэрхийлжээ.
 
“Амжилтгүй болсныг сонсоод харамсаж байна. Тойрог замд хүрэх хэцүү. Бид Falcon 1 пуужингаа тойрог замд анх удаа хүргэх гэж дөрвөн удаа оролдож байсан” гэж тэр твиттер хуудсандаа бичсэн байна.
 
Гэхдээ Virgin Orbit компани энэ удаа тээвэрлэгч онгоцноос пуужинг салгах, салгасны дараа пуужингийн хөдөлгүүрийг ажиллуулах үйлдлүүдийг амжилттай туршиж чадсанаа онцлоод дараагийн туршилтыг амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.
 
Эх сурвалж: Tech Insider
Virgin Orbit компанийн тойрог замд хүрэх анхны оролдлого бүтэлгүйтлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0