Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Твиттер анх удаа АНУ-ын ерөнхийлөгчийн мэдэгдлийн худал, үнэнийг шалгахыг дагагчдад нь анхаарууллаа
4 жил өмнө   350
Сошиал сүлжээний Твиттер платформ өчигдөр анх удаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын бичсэн зүйл эргэлзээтэй болохыг анхааруулж, найдвартай эх сурвалжаас нягталж шалгахыг уншигчдад зөвлөжээ.
 
Трамп өчигдөр сонгуулийн саналыг шуудангийн хайрцгаар авах шийдлийг шүүмжилсэн мэдэгдэл твиттер хуудсандаа бичсэн юм. Тэрбээр шуудангийн хайрцгаар санал авах нь хулгай луйварт өртөх боломжтойг анхааруулахдаа Калифорни мужийн захирагчийн шийдвэрийг жишээ болгосон байна.
 
Үнэндээ Калифорни муж нь сонгуулийн саналыг шуудангаар хүлээж авахыг хуулиар зөвшөөрсөн АНУ-ын цорын ганц муж биш юм. 
 
 
Трампын мэдэгдлийн дор цэнхэр өнгөөр бичигдсэн анхааруулга гарсан байна. 
 
Твиттер компани анх удаа Трампын мэдэгдэлд “fact-checking” буюу баримтыг нягталж шалгах анхааруулга гарсныг хүлээн зөвшөөрсөн юм. Цаашдаа тус компани Covid-19 тахалтай холбоотой мэдээллүүдэд ийм шалгалт нэмэхээр ажиллаж байгаа гэжээ.
 
Эх сурвалж: Reuters
Твиттер анх удаа АНУ-ын ерөнхийлөгчийн мэдэгдлийн худал, үнэнийг шалгахыг дагагчдад нь анхаарууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0