Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Хонконгийн нутаг дэвсгэрт Бээжин алан хядах ажиллагаа болон салан тусгаарлалттай тэмцэх эрхтэй болох юм.
4 жил өмнө   310
Хонконгийн аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр Хятадын тусгай албыг Хонконг нутаг дэвсгэртээ оруулах боломж бүрдэж, хотыг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг үндсээр нь өөрчилж, тус хот Азийн санхүүгийн нийслэл хэмээх статусаа алдан, Хятад, Америкийн хоорондын харилцаа улам хурцдах нөхцөл бий болоод байна. 
 
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын гишүүд маргааны сэдэв болоод байгаа энэ хуулийн төслийг уржигдар баталснаар ирэх наймдугаар сараас хэрэгжиж эхлэхээр болжээ. Уг хуулиар Хонконгийн нутаг дэвсгэрт Бээжин алан хядах ажиллагаа болон салан тусгаарлалттай тэмцэх эрхтэй болох юм.
 
ВВС агентлагийн эдийн засгийн ажиглагч Алексей Калмыков" Хонконг өөр хуультай, улс төрийн тогтолцоотой, өөр паспорттой, бүр өөр хэлтэй. Бидний мэддэг Хонконгийн төгсгөл ирлээ. Хятадын “Крым арал” бол коммунист орныг харах барууны цонх, капитализм, эрх чөлөөний нөөц юм. Хятадад гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын 60 хувь,  хөрөнгийн 70 хувь нь Хонконгоор дамжиж урсан орж ирдэг.  Хятад аль эрт энэ цонхыг хаахыг хүссэн ч барууны хөрөнгө оруулалтаа алдах гэх мэт түүнээс гарах үр дагавраас болгоомжилж байв.
 
Хэрвээ энэ бүхэн одоо болбол Хонконг бараг л Хятад болно. Өөрөөр хэлбэл Хонконгт худалдааны татвар ногдуулж, технологио гадагшаа гаргах болон барууны хөрөнгө оруулалт татахыг хориглох гэх мэт бүхий л хязгаарлалтад орж эхлэх юм.
 
Хонконг 20 гаруй жилийн турш жил бүр дэлхийн хамгийн чөлөөт эдийн засагтай улсаар тодордог байсан бөгөөд өнгөрсөн онд л Сингапурын дараа орсон. Харин Хятад энэ жагсаалтын 103 дугаарт бичигдэж байна" гэв.
 
Эх сурвалж: ВВС
Хонконгийн нутаг дэвсгэрт Бээжин алан хядах ажиллагаа болон салан тусгаарлалттай тэмцэх эрхтэй болох юм.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0