Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ОХУ "Фавипиравир" эмийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгожээ
4 жил өмнө   1000
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа COVID-19 цар тахлын эсрэг эм, вакцины талаар мэдээлэл өгснийг хүргэж байна.
 
ОХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны мэдээлснээр тус улсад "Фавипиравир" эмийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгож, бүртгэлжүүлсэн байна. Уг эмийг Япон улсын Авиган эмийн вирусийн үйлчилгээг зогсоох үндсэн үйлдэл дээр суурилж ОХУ-д үйлдвэрлэжээ.
 
Клиникийн эхний шатны туршилтаас харахад уг эмийг хэрэглэсэн өвчтөнүүд 4 хоногийн хугацаанд вирусийн үржил зогсож, 3 дахь өдрөөс биеийн халуун хэвийн байдалд орж байсан гэж мэдээлжээ. Цаашид илүү олон тооны өвчтөнийг хамруулан дараагийн шатны эмнэл зүйн туршилтыг хийх юм байна.
Мөн ОХУ-д одоогоор вакцин гаргах 10 гаруй төсөл идэвхтэй хийгдэж байгаагаас тус улсын вирус судлал, биотехнологийн Вектор төвд 6 төсөл идэвхтэй хийгдэж байна. Вакцины клиникийн туршилтыг ирэх есдүгээр сараас хийх тухай мэдээлэл өгчээ.
 
Б.Сайханзаяа
ОХУ "Фавипиравир" эмийг коронавирусийн эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгожээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0