Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Трамп Сирид хүчтэй хариу арга хэмжээ авахаа амлав
6 жил өмнө   640
Сирийн Доума хотод химийн зэвсгийн халдлага гарч олон хүн амь үрэгдсэн хэрэгт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүчтэй хариу арга хэмжээ авахаа амлажээ. Дональд Трамп “Бидэнд маш олон цэргийн сонголтууд бий. Хариу арга хэмжээг ойрын хугацаанд шийднэ. Хэн хариуцлага хүлээхийг нарийн тогтоох хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрбээр Сирийн асуудлаар даваа гаригт Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой хэлэлцсэн байна.
Барууны орнуудын зүгээс өнгөрсөн амралтын өдрөөр Сирид гарсан химийн зэвсгийн халдлагад  хариу арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Сирийн химийн халдлагын асуудал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн яаралтай хурал зарлан хэлэлцсэн юм.
АНУ-д төвтэй эрүүл мэндийн байгууллагаас Сирид химийн халдлагад 40-60 хүн амь үрэгдэж, 500 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдэгджээ
 
Трамп Сирид хүчтэй хариу арга хэмжээ авахаа амлав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0