Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хятадын бүх бүс нутагт халдварт өвчний аюулын түвшнийг бууруулжээ
4 жил өмнө   429
БНХАУ-ын зүүн хойд нутгийн Зилинь мужийн эрх баригчид шинэ коронавирусний халдвар тархсантай холбогдуулан зарласан халдварт өвчний аюулын дунд түгшүүрийг доод түвшинд болгож буурууллаа. Ингэснээр тус улс халдварт өвчний аюулын өндөр, дунд түгшүүр зарласан нэг ч бүс нутаггүй болж байна.
 
Тус мужийн Зилинь хотын Фэнмань дүүргийн аюулын түвшнийг өндөр түвшнээс доод, Чанъи, Чуаньин дүүргийн аюулын түвшнийг дундаас доод түвшинд болгож бууруулжээ.
 
Хятадын бүх бүс нутагт цар тахлын улмаас зарласан халдварт өвчний аюулын түгшүүрийг тавдугаар сарын эхээр доод түвшинд болгож бууруулж байв. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Бээжин хотын захиргаа аюулын дээд түвшнийг доод түвшинд, тавдугаар сарын 7-нд зүүн хойд нутгийн Хар мөрөн мужийн Муданьзян хотод зарласан түгшүүрийг дунд түвшнээс доод түвшин болгож бууруулснаар тухайн үед Хятадын бүх бүс нутаг халдварын аюулын эрсдэл багатай бүс болж байв. Гэсэн хэдий ч Зилинь мужийн Чулань хошуунд коронавирусээр дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан 45 настай эмэгтэйгээс Хятадын янз бүрийн хотуудад нийтдээ 40 гаруй хүн халдвар авчээ. Түүнчлэн Ухань хотод дотооддоо халдварласан тохиолдол тавдугаар сарын 9-нд бүртгэгдсэн байна.
 
Өнгөрсөн өдрийн байдлаар БНХАУ-д коронавирусний халдварын зургаан шинэ тохиолдол, шинж тэмдэггүй таван тээгч илэрчээ. Шинээр бүртгэгдсэн зургаан тохиолдлын тав нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд Шэньси мужид хоёр, Тяньжин хот  болон Фүзянь, Гуандун мужуудад тус бүр нэг тохиолдол гаднаас орж ирсэн байна. Харин зургаа дахь тохиолдол нь Хубэй мужаас Хайнань мужид ирсэн хүнээс илэрчээ.
 
Эх сурвалж: Xinhua
Хятадын бүх бүс нутагт халдварт өвчний аюулын түвшнийг бууруулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0