Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Шинэ Зеланд улс коронавирусээс бүрэн чөлөөлөгдсөнөө зарлав
5 жил өмнө   478
Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш Шинэ Зеланд улс анх удаа ганц ч Covid-19 өвчтөнгүй болсныг эрүүл мэндийн яам нь өнөөдөр зарлажээ.
 
Тус улсад эмчилгээ хийлгэж байсан сүүлчийн өвчтөн нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдөр үдээс хойш Шинэ Зеланд улсын засгийн газар коронавирусийн цар тахалтай холбоотой тогтоосон хорио цээрийн дэглэмээ бүрэн цуцлах эсэх шийдвэрээ зарлахаар болжээ.
 
Тус улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол нийтдээ 1,154 хүрснээс 22 нь нас барж, 1,132 нь бүрэн эдгэрсэн байна.
 
 
Эх сурвалж: Reuters
 
 
Шинэ Зеланд улс коронавирусээс бүрэн чөлөөлөгдсөнөө зарлав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0