Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Бристол дахь хөшөөг нурааж, Лондонд хэдэн арван цагдаа гэмтэв
4 жил өмнө   601
Тавдугаар сарын 25-ны өдөр АНУ-ын Миннеаполис хотод өнгөт арьстан Жорж Флойд амиа алдсанаас үүдэлтэй арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн жагсаал энэ амралтын өдрүүдэд Их Британи, АНУ, Европын янз бүрийн хотод боллоо.
 
Лондонд эсэргүүцлийн ажиллагаа ерөнхийдөө тайван болж, хэдэн мянган хүн оролцсон байна. Гэсэн хэдий ч бямба гаргийн орой Их Британийн нийслэл хотын төвд орших Даунинг гудамжнаас холгүй болсон жагсаалын үеэр эсэргүүцэгчид болон цагдаагийн ажилтнуудын хооронд мөргөлдөөн болсон юм. Үүний улмаас 14 цагдаа гэмтжээ. Ингэснээр энэ долоо хоногийн эхээр жагсагчидтай мөргөлдөх үеэр гэмтэж бэртсэн цагдаагийн 13 ажилтныг оруулаад нийт 27 хууль сахиулагч бэртжээ. Үүний зэрэгцээ цагдаа нар маш түрэмгий байсныг жагсагчид ярьж байв.
 
Лондонд болсон бас нэгэн эсэргүүцлийн жагсаалд оролцогчид хотын баруун өмнөд хэсэгт байрладаг АНУ-ын Элчин сайдын яам руу жагсан явсан байна.
 
Бристолд болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагчид нэгэн хүрэл хөшөөг олсоор татан унагасан байна. 17-р зууны үед боолын алдартай худалдаачин, парламентын гишүүн байсан Эдвард Колстоны уг хөшөө нь олон удаа хотынхны дунд үүссэн санал зөрөлдөөний шалтгаан болж байв. Үүний дараа хөшөөг Бристолын гудамжаар чирэн явж ус руу хаяжээ.
 
Их Британийн Дотоод хэргийн сайд Притти Пател хөшөөг нураасныг ичгүүргүй үйлдэл гэжээ. “Энэ бол хүмүүс жагсахаар гарсан шалтгаанаас анхаарлыг сарниулсан нийгмийн эмх журмыг зөрчсөн хэрэг” гэж тэрбээр хэлсэн байна. "Цагдаа нар үүнийг хараа хяналтдаа авч, хууль дүрэм зөрчсөн хүмүүст хариуцлага тооцох арга хэмжээ авах зөв зүйл хийлээ" гэж тэрбээр нэмж хэлжээ. Энэ хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болохыг хотын цагдаагийн газар өмнө нь мэдэгдсэн аж.
 
Бристолд болсон эсэргүүцлийн ажиллагаанд нийтдээ 10 мянга орчим хүн оролцсон байна. Үүнтэй адил жагсаал мөн Манчестер, Ноттингем, Вулверхэмптон, Глазго, Эдинбург хотуудад болжээ.
 
 
                   
Эх сурвалж: BBC
Бристол дахь хөшөөг нурааж, Лондонд хэдэн арван цагдаа гэмтэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0