Цөөн үгээр:
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 17-нд нээнэ
  • Өвөр Монголд байгалийн гамшигт үзэгдэл болж олон хүн гэмтжээ
АНУ:Усан доогуур суурилуулах дата кабелийг Хонг Конгоор дамжуулахгүй
2 сар өмнө   119
Google, Facebook компаниуд Номхон далайн усан доогуур өндөр хурдны шилэн кабелийн сүлжээ байгуулах санал гаргаад АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Зөвлөлөөс зөвшөөрөл хүлээж байгаа юм.
 
“The Pacific Light Cable Network” нэртэй уг сүлжээ нь АНУ-ыг Тайвань, Филиппин, Хонг Конгтой холбох зорилготой байв. Харин АНУ-ын хууль зүйн яам өчигдөр энэ төлөвлөгөөнөөс Хонг Конгийг хасах зөвлөмжийг гаргажээ.
 
Учир нь Хонг Конг хотод сүүлийн үед Бээжингийн хяналт нэмэгдэж, бие даасан статус нь алдагдах хандлагатай болсон тул АНУ үндэсний аюулгүй байдлын үүднээс ийм шаардлага тавьсан байна. АНУ-ын Хууль зүйн яамнаас Харилцаа Холбооны Зөвлөлд ирүүлсэн зөвлөмжид “Хонг Конгт сүлжээний станц байрлуулснаар Нэгдсэн Улсын мэдээллийн урсгалыг Хятадын тал хянах эрсдэл үүсч байна” гэж тайлбарлажээ.
 
Дөрвөн жилийн өмнө Google, Facebook компаниуд Лос Анжелес хотыг Хонг Конгтой далай доогуур холбох төлөвлөгөөг зарлаж байв. Ингэхдээ China Soft Power Holdings компанитай хамтарч ажиллахаар болж байжээ. “The Pacific Light Cable Network” сүлжээ нь нийт 12,800 км урттай байх юм.
 
Хурдны хувьд секундэд 120 Терабайт дата дамжуулах ба энэ нь Лос Анжелес, Хонг Конгийн хооронд 80 сая HD чанартай видео хурал нэгэн зэрэг явуулах боломжтой гэсэн үг. Одоогийн байдлаар Номхон далай доогуур татсан ихэнх кабель АНУ-Японы хооронд суурилагдсан байдаг. 
 
Энэ оны дөрөвдүгээр сард Вашингтоны засаг захиргаа АНУ-Тайваний хэсгийг ажилд оруулах зөвшөөрлийг Google компанид өгч байжээ.
 
Эх сурвалж: AFP
 
 
АНУ:Усан доогуур суурилуулах дата кабелийг Хонг Конгоор дамжуулахгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0