Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Трампын сонгуулийн сурталчилгааны багийн найман ажилтан коронавирусийн халдвар авсан байна
4 жил өмнө   334
Коронавирусийн цар тахлын улмаас гуравдугаар сараас хойш тасалдаад байсан сонгуулийн үйл ажиллагаагаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн Бямба гарагт Оклахома мужийн Тулса хотод эхлүүлсэн билээ.
 
Тэрбээр Тулса хотын 19,000 хүний суудалтай стадионд олон мянган дэмжигчтэйгээ уулзсан юм. Уг арга хэмжээг эхлэхээс хэдхэн цагийн өмнө Трампын сонгуулийн багийн зургаан ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн тухай зарлаж байв.
 
Тэгвэл дахин хоёр ажилтнаас халдвар нэмж илэрснийг Трампын сонгуулийн багийн хэвлэлийн төлөөлөгч Тим Муртау  “Тулсад ажилласан хүмүүсээс дахин шинжилгээ авахад багийн хоёр гишүүн халдвар авсан нь нэмж батлагдлаа. Эдгээр ажилтнууд арга хэмжээнд оролцохдоо байнга амны хаалт зүүж байсан юм” гэж мэдээлсэн байна.
 
Aнагаах ухааны мэргэжилтнүүд олон мянган хүн цуглуулах нь коронавирусийн халдвар тараах эрсдэлтэйг анхааруулж байсан ч Дональд Трамп сонгуулийн үйл ажиллагаагаа Бямба гарагт эхлүүлсэн юм. Тулсагийн уулзалтад оролцогсдын ихэнх хэсэг нь амны хаалт зүүгээгүй байсныг хэвлэлүүд мэдээлж байв.
 
Эх сурвалж: Reuters
Трампын сонгуулийн сурталчилгааны багийн найман ажилтан коронавирусийн халдвар авсан байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0