Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Европын холбоо БНХАУ-ын эдийн засаг руу довтолж эхэллээ
4 жил өмнө   401
БНХАУ-ын өсөн нэмэгдэх нөлөө, эдийн засгийн хүчин чадлыг хязгаарлах зорилготой цуврал ажиллагааг АНУ-аас хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл түүнтэй төстэй ажиллагааг Европын холбоо мөн эхлүүлжээ. Холбооны зүгээс БНХАУ дахь үйлдвэрүүдээ эргүүлэн татах хүчин чармайлтыг гаргаж эхэлсэн байна. Гэхдээ ААН-үүд нь одоохондоо бэлэн биш байгаа тул ойрын хугацаанд амжилт олох магадлал бага талаар Блүүмберг бичсэн байна.
 
 Энэ ч үнэний хувьтай. Тухайлбал, Италийн гутал үйлдвэрлэгч Baldinini брэндийн эзэн Жимми Балдинини энэ талаар “Би үйлдвэрээ БНХАУ-д эрхэлснээрээ зардлаа 75 хувь бууруулсан. Хэрвээ биднийг буцаж ир гэж байгаа бол татвараа бууруулж, энд хийж байсан хэмнэлттэй ойролцоо түвшинд аваачсан цагт л энэ талаар бодож үзнэ” хэмээн ярьсан байна.  
 
Европын холбооны энэхүү санаачилга нь цаашид олон хүндрэлтэй асуудлыг үүсгэх бөгөөд үзүүлэх нөлөө нь маш өргөн хүрээтэй байх нь зайлшгүй юм. БНХАУ-ыг “хазаарлах” төлөвлөгөөнд эмийн үйлдвэрлэлийн салбар тэргүүлэх байр суурийг эзэлнэ гэж үзэж байна. Германы Stada Arzneimittel AG компанийн мэдээллээр бол, дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа эмний бүх орцын 40 хувийг ганц БНХАУ үйлдвэрлэж байгаа юм байна. Тиймээс энэ салбарт БНХАУ-ын ноёрхлыг унагах нь Европын холбооны хувьд хүнд сорилт болох аж. Төлөвлөгөө энэ мэтчилэн бүх салбарт хэрэгжих ажээ.   
 
Ц.ОРГИЛ
Европын холбоо БНХАУ-ын эдийн засаг руу довтолж эхэллээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0