Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Гадаад оюутнуудыг АНУ-аас гаргах төлөвлөгөөг цуцалжээ
5 жил өмнө   535
АНУ-д байрлангаа цахим сургалтад хамрагдаж байгаа гадаад оюутнуудыг гаргах төлөвлөгөөгөө Д.Трампын засаг захиргаа цуцаллаа гэж Бостон хотын Холбооны улсын шүүх мэдэгдлээ.
 
Коронавирусний цар тахлын улмаас цахим сургалтыг санал болгож буй сургуулиудын гадаад оюутнууд АНУ-аас гарах эсвэл сургуулиа солих шаардлагатай гэж АНУ-ын Цагаачлал, гаалийн асуудал эрхэлсэн байгууллага мэдэгдээд байсан билээ. Энэ мэдэгдлээс 7 хоногийн дараа дээрх шийдвэр гарсан байна.
 
Уг асуудалтай ойрын нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, Цагаан ордон энэхүү төлөвлөгөөгөө АНУ-д байгаа оюутнууд бус зөвхөн шинээр элсэх оюутнуудад хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж эхэлсэн гэв. Харин Цагаан ордноос уг төлөвлөгөөний үйл явцын талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.
 
 

Эх сурвалж: USATODAY

Гадаад оюутнуудыг АНУ-аас гаргах төлөвлөгөөг цуцалжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0