Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
ОХУ-д коронавирусний эмийг гарган авчээ
5 жил өмнө   786
ОХУ-д шинэ коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх “Коронавир” эмийг гарган авлаа гэж “Р-Фарм” компани лхагва гарагт мэдээлжээ.
 
“Коронавир” нь “SARS-CoV-2” вирусээр халдварласнаас үүдэлтэй хүндрэлүүдтэй бус вирустэй шууд тэмцдэг дэлхий анхны эмүүдийн нэг юм гэдгийг компанийн хэвлэлийн алба онцлон тэмдэглэжээ.
 
“Р-Фарм” компанийн мэдээлснээр, “Коронавир” вирусний үржих явцыг үр дүнтэй зогсоож буйг эмнэлзүйн туршилтаар тогтоосон ажээ.
 
“Манай компани эмээ дижитал кодтойгоор гаргасан бөгөөд боодол бүрийн үйлдвэрлэлээс эмнэлэг хүртэлх хөдөлгөөнийг хянах боломжтой юм. Эмийг жинхэнэ эсэхийг “Честный Знак” гар утасны хавстралтаар шалгаж болно” гэж компанийн төлөөлөгч мэдээлжээ.
 
Эм, эмийн бүтээгдэхүүн, лабораторийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг “Р-Фарм” групп нь 2001 онд байгуулагдсан бөгөөд ОХУ-аас гадна Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнууд, АНУ, Герман, Япон зэрэг оронд үйл ажиллагаа явуулдаг юм. 
 
Эх сурвалж: ТАСС
ОХУ-д коронавирусний эмийг гарган авчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0