Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Их Британийн улстөрчийн цахим хуралд муур нь саад болж олныг хөгжөөв
5 жил өмнө   790
 
Их Британийн улс төрч Жон Николсон албаныхантай цахим хурал хийж байхад нь муур нь саад болсон явдалд уучлалт гуйжээ.
 
Тус улсын Шотландын Үндэсний намын гишүүн Жон Николсон албаныхантай хүүхдийн телевизийн нэвтрүүлгүүд хадмал орчуулгатай байхын давуу талын талаар хуралдаж байтал түүний урд муурных нь шаргал сүүл дэлгэцэнд хэсэг хугацаанд харагдав. Муурныхаа уг үйлдэлд цочирдсон улстөрч “Муурыг маань уучлаарай. Роко наад сүүлээ доошлуул” хэмээжээ. Гэсэн ч муур нь эзнийхээ өмнө сүүлээ шарвалзуурсаар байсанд асуудал хэлэлцэж байсан хүмүүсийн зарим нь инээдээ барьж дийлэхгүй байв.
 
Энэхүү бичлэг олныг хөгжөөн, шаргал сүүлтэй муур чухам ямар зүс царайтай болохыг хүмүүс ихэд сонирхсон учир Жон Николсон муурныхаа зургийг бусадтай хуваалцжээ.
 
Дэлхийд цар тахал дэгдсэний улмаас албаны хүмүүс цахим хурал, хэлэлцүүлгийг чухалчилах болсон. Гэхдээ үүний нэг сул тал нь тухайн хүн хуралд оролцохдоо гэрээсээ холбогддог учир хүүхэд, тэжээвэр амьтан гэх зэргийн ямар нэгэн гэнэтийн үйлдлийг урьдчилан таамаглахад хэцүү байдаг аж.
 
 
Эх сурвалж: Today
Их Британийн улстөрчийн цахим хуралд муур нь саад болж олныг хөгжөөв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0