Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Найман хэл рүү орчуулга хийдэг амны хаалт бүтээжээ
5 жил өмнө   485
Коронавирусийн цар тахлын улмаас амны хаалт амьдралын салшгүй хэсэг болсон энэ үед Японы Donut Robotics компани олон хэлний орчуулга хийдэг ухаалаг амны хаалт зохион бүтээжээ.
 
Амны хаалт зүүснээр хүмүүсийн яриа сул сонсогддог болж, амны хайрцаг, нүүрний хувирлыг унших боломжгүй болоод байгаа. Тиймээс C-Mask нь дээрх бэрхшээлүүдийг шийдвэрлэх гол арга зам болно гэж зохион бүтээгчид нь үзэж байна.
 
C-Mask нь Япон хэлнээс найман өөр хэл рүү орчуулга хийхээс гадна хүний ярьсныг текст болгон буулгаж гар утсанд хадгалж, гар утастай Bluetooth технологиор холбогдож ажиллах горимтой аж.
 
Ухаалаг амны хаалтны нэрэнд орсон “C” үсэг нь:
 
  • Clear voice
  • Connect with smartphone
  • Cool design
  • Clean material
  • Combat coronavirus гэсэн үгсийг илэрхийлдэг ажээ.
C-Mask-ийг ердийн амны хаалтны гадуур давхар зүүх юм. Эхний 5,000 амны хаалт есдүгээр сард Японд $40 орчим үнээр худалдаалагдаж эхлэх гэнэ.Цаашдаа Европ, АНУ, Хятадын зах зээлд гаргахаар төлөвлөжээ.
 
 Эх сурвалж: Ройтерс
Найман хэл рүү орчуулга хийдэг амны хаалт бүтээжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0