Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Арабын нэгдсэн Эмират улс Hope нэртэй судалгааны төхөөрөмжөө хөөргөлөө
4 жил өмнө   759
Арабын Нэгдсэн Эмират Улс Ангараг гаргийг судлах анхны төхөөрөмжөө өнөө өглөө хөөргөлөө. Тус улс нь нефтиэс хамааралтай байдлаа бууруулж, шинжлэх ухаан, технологийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.
 
“Hope” буюу “Итгэл найдвар” нэртэй судалгааны төхөөрөмж Японы “Tanegashima” сансрын төвөөс орон нутгийн цагаар өглөөний 6:58 минутад хөөрч, Ангараг гарагт хүрэх долоон сарын аяллаа эхлүүлжээ. Энэхүү төхөөрөмж нь Улаан нүдэн гаргийг тойрон эргэж, агаар мандлынх нь талаарх мэдээллийг илгээх ажээ.
 
Одоогийн байдлаар Ангараг гаргийг найман төхөөрөмж судалж байгаа бөгөөд тэдгээрийн зарим нь гаргийг тойрон эргэж байгаа бол зарим нь гадаргуу дээр нь буугаад байгаа юм. Мөн БНХАУ, АНУ шинэ төхөөрөмжүүдээ энэ онд тус тус илгээх төлөвлөгөөг боловсруулаад байна. АНЭУ Ангарагийг судлах хөтөлбөрт 200 сая ам.долларыг зориулсан гэж тус улсын Дэвшилтэт шинжлэх ухааны яамны сайд Сара Амири мэдээлжээ. АНЭУ-ын мэргэжилтнүүдийн хувьд Ангарагийн агаар мандлын бүрэн зургийг анх удаа гаргаж, өдөр тутмын болон улирал тутмын өөрчлөлтүүдийг нь судлахыг зорьж байгаа ажээ.
АНЭУ энэхүү хөтөлбөрийнхөө талаар 2014 онд анх олон нийтэд танилцуулж байжээ. Мухаммед бин Рашидын нэрэмжит Сансрын төв “Hope” төхөөрөмжийг бүтээхэд АНУ-ын хүрээлэнгүүдтэй хамтран ажиллажээ. “Hope” Ангараг хүртэлх 494 сая километр замыг 121 мянган км/цагийн дундаж хурдтайгаар долоон сарын хугацаанд туулахаар төлөвлөсөн байна.
 
Эх сурвалж: Reuters агентлаг
Арабын нэгдсэн Эмират улс Hope нэртэй судалгааны төхөөрөмжөө хөөргөлөө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0