Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Оксфордын их сургуульд гарган авсан вакцин дархлааны хариу урвал үзүүлжээ
4 жил өмнө   812
Их Британийн Оксфордын их сургуульд гарган авсан вакцин дархлааны хариу урвал үзүүлжээ. 1077 хүн оролцсон туршилтаар тарилга тэдний биед коронавирустэй тэмцэх эсрэг биет, “Т” эс үүсгэж буй нь харагджээ.
 
Одоогийн байдлаар гарсан үр дүн маш их итгэл найдвар төрүүлж байгаа боловч халдвараас хамгаална гэж үзэх болоогүй байгаа бөгөөд өргөн хүрээг хамарсан туршилтыг явуулж байгаа ажээ.
“ChAdOx1 nCoV-19” нэртэй вакцин нь  коронавирусний “өргөст уургийн” генийн зааврыг вакциндаа шилжүүлсэн бөгөөд уг уураг нь вирус хүний биеийн эсүүдэд нэвтрэхэд голлох үүрэг гүйцэтгэдэг байна. Ингэснээр вакцин коронавирустэй төстэй зүйлийг үүсгэснээр дархлааны тогтолцоо үүнтэй хэрхэн тэмцэхээ сурах ажээ. 
 
Оксфордын вакцины хувьд, тарилга хийснээс хойш “Т” эсийн түвшин 14 хоногийн дараа, эсрэг биетийн түвшин 28 хоногийн дараа хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. “Lancet” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд тэмдэглэснээр, тэдгээрийг хэдий хугацаанд үйлчлэхийг судлаачид хараахан тогтоогоогүй байгаа ажээ.  
“Бид саармагжуулах эсрэг биет, “Т” эсүүд үүссэн талаарх үр дүнг нийтэлж буйдаа маш их баяртай байна” гэж Оксфордын их сургуулийн судалгааны багийн профессор Эндрью Поллард “ВВС” сувагт мэдээлжээ. “Вакцин үйлчлэх эсэх, хамгаалалт үүсгэх эсэхийг хүн бүхэн мэдэхийг хүсэж байгаа. Бид үр дүнг хүлээж байна” гэж тэрбээр нэмж хэлжээ.
 
 
Судалгаагаар тогтоосноор, нэг тун вакцин хийсний дараа хүмүүсийн 90 хувьд саармагжуулах эсрэг биет үүсжээ. Харин 10 хүнд хоёр дахь тунгийн дараа үүссэн бөгөөд бүгдэд нь саармагжуулах эсрэг биет үүсч, туршилтад оролцсон хүмүүсийн 70 хувьд халуурах юм уу толгой өвдөх шинж тэмдэг илэрчээ.
 
Эх сурвалж: BBC
 
 
Оксфордын их сургуульд гарган авсан вакцин дархлааны хариу урвал үзүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0