Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ
5 жил өмнө   450
Европын Холбооны удирдагчид коронавирусний халдвараас үүдэлтэй хямралын дараа эдийн засгаа сэргээх томоохон багцын талаар дөрвөн өдрийн турш хэлэлцсэний дүнд тохиролцоонд хүрчээ.
 
ЕХ-ны 27 гишүүн орон 750 тэрбум евро буюу 859 тэрбум ам.долларыг цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулахад тэтгэмж, зээлийн шугамаар олгохоор болжээ.Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон “түүхэн өдөр” боллоо хэмээн энэхүү үйл явдлыг тодорхойлсон боловч гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хараахан танилцуулаагүй байна.
 
Бельгийн нийслэл Брюссель хотноо баасан гарагт эхэлсэн дээд хэмжээний уулзалт цар тахалд хамгийн их нэрвэгдсэн орнуудын талаар хийгээд төлөвлөгөөний зардлын талаар голчлон санал зөрөлдсөн  сунжирсаар дөрвөн өдрийн турш үргэлжилсэн юм.
 
Эх сурвалж: BBC
ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0