Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Чөндү хот дахь Консулын газраа хаахыг АНУ-аас шаарджээ
5 жил өмнө   582
Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Чөндү хот дахь Ерөнхий Консулын газраа хаахыг Хятадын эрх баригчид АНУ-аас шаарджээ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.
 
“Чөндү хотод Ерөнхий Консулын газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө эргүүлэн татах шийдвэр гаргасан тухайгаа БНХАУ-ын Гадаад хэргийн яам 7 дугаар сарын 24-ний өглөө БНХАУ дахь АНУ-ын Элчин сайдын яаманд мэдэгджээ. Түүнчлэн явуулж буй үйл ажиллагаа, арга хэмжээгээ зогсоох тухай тодорхой шаардлагыг Чөндү хот дахь Ерөнхий Консулын газарт тавьсан” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
 
Долдугаар сарын 21-нд АНУ дангаар өдөөн хатгалга явуулж, Хьюстон дахь БНХАУ-ын Ерөнхий Консулын газраа хаахыг хатуу шаардсаныг баримт бичигт онцолжээ.
 
АНУ-ын энэ алхам нь олон улсын эрх зүйн хэм хэмжигдэхүүн, олон улсын харилцааны гол зарчмууд, хоёр улсын консулын хэлэлцээрийг ноцтой зөрчиж буй хэрэг бөгөөд АНУ, БНХАУ-ын харилцаанд ноцтой хохирол учруулсан юм мэдэгдэлд дурджээ. 
 
Эх сурвалж: ТАСС агентлаг
Чөндү хот дахь Консулын газраа хаахыг АНУ-аас шаарджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0