Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хятадын дипломатууд Хьюстон дахь Ерөнхий Консулын газрыг орхин явжээ
4 жил өмнө   582
 АНУ Техас муж улсын Хьюстон хот дахь Ерөнхий консулын газраа хаахыг БНХАУ-аас шаардсаны дараа Хятадын дипломатууд байраа орхин явжээ. 
 
“Associated Press” агентлагийн мэдээлснээр, Хятадын дипломатууд Консулын газрыг орхин явсны дараа АНУ-ын Холбооны агентлагийн хэд хэдэн төлөөлөгч Хьюстон хот дахь консулын газрын байр руу нэвтэрсэн байна.  
 
Хьюстон дахь Ерөнхий консулын газраа 72 цагийн дотор хаахыг АНУ-ын эрх баригчид мягмар гарагт БНХАУ-ын эрх баригчдаас шаарджээ. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэнбинь хэлэхдээ, АНУ-ын зүгээс дангаар явуулж буй өдөөн хатгалга нь олон улсын эрх зүйн хэм хэмжигдэхүүн, олон улсын харилцааны гол зарчмууд болон хоёр улсын консулын хэлэлцээрийг ноцтой зөрчиж байна гэжээ.
 
 
 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн орлогч дарга Стивен Бигэн өмнө нь мэдэгдэхдээ, Америкийн технологийн хулгай, оюутан солилцооны системийг зохисгүй ашигласны улмаас болон Ерөнхий консулын газрын ажилтнууд дипломат үйл ажиллагааны стандартад нийцэхгүй зан авир гаргасны улмаас дипломат төлөөлөгчийн газрыг хаахыг шаардсан гэжээ. Тэрбээр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
 
БНХАУ-ын Гадаад хэргийн яам Сычуань мужийн Чөндү хот дахь Америкийн Ерөнхий консулын газрыг хаах тухай АНУ-ын Элчин сайдын яаманд өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн байна. Хьюстон дахь Ерөнхий консулын газраа хаахыг Хятадаас шаардсаны хариуд ийм шийдвэр гаргажээ. 
 
Эх сурвалж: Associated Press
Хятадын дипломатууд Хьюстон дахь Ерөнхий Консулын газрыг орхин явжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0