Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Шинэ Зеландын паспорт дэлхийн хамгийн хүчирхэг паспортоор тодорчээ
4 жил өмнө   1548
Шинэ Зеланд улсын гадаад паспорт дэлхийн хамгийн хүчирхэг паспортуудын эгнээнд нэгдлээ. Тус улсын паспорт эзэмшигч иргэн дэлхийн 121 улс руу ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй, виз шаардагдахгүй чөлөөтэй зорчих болсныг Passport Index мэдээлж байна. Шинэ Зеландын паспортоос гадна Бельги, Франц, Герман, Финланд, Австри, Люксембург, Испани, Швейцарь, Ирланд зэрэг улсуудын паспорт дэлхийн 121 улс руу чөлөөтэй зорчих эрхээр хангагддаг ажээ.
 
Passport Index судалгааны байгууллагын гаргасан энэхүү жагсаалт Henley Passport Index байгууллагын гаргасан жагсаалттай ижил боловч Henley Passport Index байгууллага Япон улсын паспортыг дэлхийн хамгийн хүчирхэг паспорт гэж үзсэнээрээ ялгаатай аж.
 
Henley Passport Index байгууллагын гаргасан дэлхийн хамгийн хүчирхэг паспортын жагсаалтыг тэргүүлж байсан Япон улс энэ жагсаалтад хоёрдугаар байранд орсон бол Сингапур улс 21-р байрт жагсчээ.
 
Монгол Улсын хувьд дэлхийн хамгийн хүчирхэг паспорт жагсаалтын 50-р байранд Сьерра-Леоне, Бенин, Буркино Фасо, Габон, Сан-Томе ба Принсипи, Алжир зэрэг улсын хамтаар бичигдсэн байна.
 
Passport Index судалгааны байгууллагын мэдээлж буйгаар Монгол Улс дэлхийн 50 улс руу визгүй зорчих эрхтэй бөгөөд бусад 148 улс руу зорчиход виз авах шаардлагатай юм. Харин энэхүү жагсаалтын сүүлийн байранд Афганистан болон Ирак улсууд шалгарчээ. Тус улсуудын гадаад паспорт дэлхийн 28 улс руу зорчиход чөлөөтэй боловч 170 орон руу нэвтрэхэд виз авахыг шаарддаг аж.
 
ЭХ СУРВАЛЖ: WWW.NEWS.COM.AU, WWW.PASSPORTINDEX.ORG
Шинэ Зеландын паспорт дэлхийн хамгийн хүчирхэг паспортоор тодорчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0