Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Амур мөрний экологийг Хятадын дэмжлэгтэйгээр сайжруулна
5 жил өмнө   649
ОХУ-ын Хабаровск мужийн Амбан захирагчаар томилогдоод удаагүй байгаа Михаил Дегтярев Амур мужийг сэргээн хөгжүүлэх төлөвлөгөөгөө удахгүй Засгийн газартаа танилцуулна гэлээ. Энэхүү төлөвлөгөөнд Хятадын оролцоо чамгүй байгааг тэр үгүйсгэсэнгүй.
 
"Амур мужийн экологийн байдал аюулын харанга дэлдэх хэмжээнд очоод байна. Мужийн хөгжил цэцэглэлт, тэр дундаа экологийн аюулгүй орчин бүрдүүлэх шинэ төлөвлөгөөг удахгүй Засгийн газарт танилцуулна. 30 жилийн өмнөх Амур мөрөн, одоогийн Амур мөрөн нь хоёр өөр гол мэт болжээ. Амурт сэлэх аргагүй болсон байна” хэмээн Михаил Дегтярев Instagram хаягтаа бичсэн байна.
 
Мужийн экологийн байдлыг дээшлүүлэхийн тулд холбооны Засгийн газраас төдийгүй гадаад улс орны тусламж хэрэгтэй байгааг тэр хэллээ. Тухайлбал, хөрш Хятад улстай хамтран хэрэгжүүлэх олон ажил байгааг тэр хэлэв.
 
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Амур мөрний экологийг Хятадын дэмжлэгтэйгээр сайжруулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0