Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Солир дэлхийтэй хамгийн ойрхон зөрсөн тохиолдол бүртгэгджээ
5 жил өмнө   482
Машины хэмжээтэй нэгэн солир дэлхийтэй хамгийн ойрхон зөрж өнгөрсөн сансрын биет болон бүртгэгджээ. Хамгийн хачирхалтай нь дэлхийн аль ч батлан хамгаалах систем уг солирыг аль хэдийн зөрж өнгөрөхөөс нь өмнө анзаараагүй байна.
 
2020QG хэмээн нэрлэсэн тус солир дэлхийгээс 3000 км болон түүнээс бага зайтай зарж өнгөрсөн байна. Харьцуулж үзвэл энэ нь ихэнх хиймэл дагуулаас илүү ойрхон гэсэн үг юм.
 
Калифорнийн сансар судлаачид анх дээрх солирыг дэлхийг өнгөрөөд зургаан цаг өнгөрч байхад анзаарчээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 2020QG солир дэлхийг өнгөрөх биш дэлхий рүү чиглэн ирсэн ч аюулгүй байсан гэнэ. Учир нь тус солирын хэмжээнээс үзэхэд агаар мандалд орж ирмэгцээ шатсаар газрын гадаргад буухаасаа өмнө үнс болох байж.
 
Гэсэн хэдий ч энэ үйл явдал дэлхийн батлан хамгаалах, солир илрүүлэх систем маш муу ажиллаж байгааг ирээдүйд ноцтой эрсдэл учрахад бэлэн байгааг санууллаа.
 
Эх сурвалж: RT.COM
Солир дэлхийтэй хамгийн ойрхон зөрсөн тохиолдол бүртгэгджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0