Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Өнгөт арьстнуудын дунд “COVID-19” халдварын улмаас нас барах тохиолдол өндөр байна гэв.
5 жил өмнө   1606
Арьсны өнгөөр ялгаварлан гадуурах үзэл нь үндэстний цөөнхийн дунд “COVID-19” халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо өндөр байгаагийн шалтгаан юм хэмээн АНУ-ын дэд ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис мэдэгджээ.
 
"Одоогийн ерөнхийлөгч Дональд Трампын явцгүй бодлого цар тахлын нөхцөлд олон хүн нас барах, амьжиргааны эх үүсвэрээ алдахад хүргэсэн. Вирус хэнийг ч ялгахгүй хэдий ч үнэнтэй нүүр тулах хэрэгтэй. Вирусний аюул хүн бүрт харилцан адилгүй байна. Хар арьстнууд, латин америкчууд, уугуул оршин суугчид коронавирусний улмаас илүү их зовж шаналж, амиа алдаж байна” хэмээн тэрбээр ярьжээ.
 
"Энэ бол зүгээр нэг тохиолдол биш шаталсан хэлбэрийн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн үр дагавар юм” хэмээн АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн анхны хар арьст эмэгтэй Харрис ярьжээ. 
Өнгөт арьстнуудын дунд “COVID-19” халдварын улмаас нас барах тохиолдол өндөр байна гэв.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0