Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Ким Жон Ун зарим эрх мэдлээ дүүдээ шилжүүлжээ
4 жил өмнө   414
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өөрийн ойр тойрныхон, тэр дундаа Ким Ёо Жон дүүдээ улам их эрх мэдэл олгож байгаа хэмээн БНСУ-ын тагнуулын агентлаг мэдээллээ.
 
Ким Жон Ун бүрэн эрхтэй удирдагч хэвээрээ ч хэт их ачааллаа хөнгөлөхийн тулд зарим эрх мэдлээ бусдад шилжүүлж байгаа аж. Улмаар Ким Ёо Жон төрийн ажлыг гардан удирдаж байж магадгүй хэмээн БНСУ-ын тагнуулын агентлаг үзжээ.
 
Гэхдээ БНСУ-ын тагнуулын агентлаг өмнө нь Умард Солонгосын талаар ташаа мэдээлэл гаргаж байсан удаатай. Энэ удаагийн дээрх мэдээлэл өчигдөр (2020.08.20) БНСУ-ын Үндэсний ассемблейд хаалттай хаалганы цаана яригдсан бөгөөд хуралдааны дараа хууль тогтоогчид сэтгүүлч нарт бага зэрэг мэдээлэл өгсөн байна.
 
Хууль тогтоогчдын мэдээлснээр тагнуулын агентлаг Ким Жон Ун суудалдаа хэвээр байгаа ч эрх мэдлээ бага багаар дүүдээ шилжүүлсээр байгааг онцолжээ.
 
Албан ёсоор мэдэгдэж байгаачлан Ким Ёо Жон өдгөө Пёньяны АНУ, БНСУ-тай харилцах харилцаа болон бусад улс төрийн чухал хэргүүдийг хариуцан ажиллаж, БНАСАУ-ын хоёр дахь хамгийн өндөр эрх мэдэлтэй хүн болсон билээ. Гэвч Ким Жон Ун түүнийг албан ёсоор залгамжлагчаа болгон сонгоогүй байгаа юм.
 
Эх сурвалж: BBC
Ким Жон Ун зарим эрх мэдлээ дүүдээ шилжүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0