Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Украйны тэргүүн В.Зеленский В.Путинтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв
4 жил өмнө   372
"Яриа хэлэлцээ хийхгүйгээр Донбассын мөргөлдөөнийг зохицуулахад үр дүн гарахгүй учир ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцахаас айхгүй байна" гэж Украины төрийн тэргүүн Владимир Зеленский мэдэгджээ.
 
Түр эвлэрэл хэрэгжиж эхлэхээс өмнө Оросын удирдагчтай ярилцсан болохоо тэрбээр сануулсан байна. Талууд гал зогсоох дэглэмийг дагаж мөрдөх нарийн төвөгтэй асуудлуудыг хэлэлцжээ. В.Зеленскийгийн тэмдэглэснээр, энэхүү яриа хэлэлцээний үр дүн гарч байгаа боловч хангалтгүй байна.
 
“Би Оросын Ерөнхийлөгчтэй шууд хэлэлцээ хийхээс айхгүй байна. Энэ нь зөв гэж би бодож байна. Хэрэв бидэнд ярилцах боломж олдвол эдгээр хэлэлцээний үр дүн дайныг зогсооход ойртоход тусална. Үүнийг янз бүрийн хүмүүс эсвэл өөр өөр бүс нутгууд хэрхэн хүлээж авахаас үл хамааран хийх ёстой. Яриа хэлэлцээ хийхгүй бол үр дүн гарахгүй. Үүнийг би маш сайн ойлгож байна” гэж В.Зеленский “Euronews” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.  
 
Украин, ОХУ-ын Ерөнхийлөгч нар хамгийн сүүлд энэ оны долдугаар сарын 26-нд ярилцсан байна.
 
Эх сурвалж: Риа Новости
Украйны тэргүүн В.Зеленский В.Путинтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0