Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Тайвань:Цаасан шувуу 3 настай охиныг тэнгэрт хөөргөжээ
5 жил өмнө   441
Ням гарагт Тайваний Синчу хотод олон улсын цаасан шувууны наадам зохион байгуулагдах үеэр нэгэн золгүй явдал тохиолдох шахжээ.
 
Аварга том цаасан шувууг хөөргөх үеэр сүүл хэсэгт нь 3 настай охин санамсаргүй зүүгдэж тэнгэрт хөөрсөн байна. Охин хэрхэн цаасан шувууны сүүлэнд орооцолдож, тэнгэрт  30 секунд хөөрсөн байна.
 
 Азаар охиныг буулгасны дараа  хүзүү, нүүрний хэсэг бага зэрэг шалбарснаас өөр бэртэл гэмтэл тохиолдоогүй байжээ.
 
Синчу хотын захирагч Лин Чи Чен болсон явдлын төлөө олон нийтээс уучлал гуйж, наадмын үйл ажиллагааг тэр дор нь зогсоосон байна. Тэрбээр дахин ийм алдаа гаргахгүйгээ амлаж, буруутай хүмүүст хариуцлага тооцохоо мэдэгджээ. Тухайн өдөр салхи нэлээд хүчтэй буюу ойролцоогоор 13-17 м/секунд орчим хурдтай байсан гэнэ.
 

Тайвань:Цаасан шувуу 3 настай охиныг тэнгэрт хөөргөжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0