Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Японы дараагийн Ерөнхий сайдыг есдүгээр сарын 14-нд сонгоно
4 жил өмнө   395
Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо өнгөрсөн сарын 28-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болж байгаагаа зарласан билээ.
 
Тэгвэл түүний тэргүүлдэг эрх баригч Либерал Ардчилсан Нам энэ  сарын 14-ны өдөр дараагийн Ерөнхий сайдаа сонгохоор болсон байна.
 
Ерөнхий сайдад нэр дэвшигчдийн дундаас Сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэ, намын Бодлого, судалгааны зөвлөлийн дарга Кишида Фүмио, намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ишиба Шигэрү, Дотоод хэргийн сайд асан Нода Сэйко гэсэн хүмүүс хамгийн өндөр рейтингтэй байгаа аж.
 
Ялангуяа Ёшихидэ Сугагийн хувьд сонгогдох магадлал хамгийн өндөр байгаа хүн бөгөөд Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг 2012 оноос хойш тууштай хашиж байгаа бөгөөд Японы Засгийн газрын хоёр дахь нөлөө бүхий хүн юм.
 
Эх сурвалж: JAKARTA POST
Японы дараагийн Ерөнхий сайдыг есдүгээр сарын 14-нд сонгоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0