Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Францын Ерөнхийлөгч Э.Макрон дуучин эмэгтэйн гэрт зочиллоо
4 жил өмнө   435
Бейрут хотод хүрэлцэн ирсэн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон хамгийн түрүүнд Арабын ертөнцийн нэртэй дуучдын нэг болох Файруз-тай уулзлаа. Өдгөө 85 настай дуучин эмэгтэй хөгжил цэцэглэлтийн үе ба хүнд бэрх цагт Ливаны бэлгэ тэмдэг болж байсан юм.
 
Эдийн засгийн хямрал, боомтод болсон дэлбэрэлтийн улмаас Ливаны улстөрчдийн эсрэг ард түмний уур хилэн дүрэлзэж буй энэ үед Э.Макрон дуучин эмэгтэйн гэрт зочиллоо.  
 
Дуучны гэрийн гадна иргэд цуглаж, “алуурчдын засгийн газар хэрэггүй”, “Адиба хэрэггүй” гэсэн бичиг бүхий зурагт хуудсууд барьсан байв. Адиба гэдэг нь Францын шахалтаар Ерөнхий сайдаар томилогдсон Мустафа Адиба-г хэлж байгаа юм.
 
Энэ үеэр Макрон жагсагчидтай уулзаж хэлэхдээ “Би Файрузад амлалт өгсөн. Ливаны ирээдүйн төлөө шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд бүхнийг хийнэ гэдгээ та бүхэнд бас дахин амлаж байна” гэжээ.  
 
Сүүлийн нэг сарын хугацаанд Э.Макрон Бейрут хотод хоёрдахь удаагаа хүрэлцэн ирж байгаа бөгөөд түүний зорилго нь авлигад өртөж нэрээ сэвтүүлээгүй хүмүүсээр Ливаны шинэ засгийн газрыг бүрдүүлэхээр ятгах явдал аж.
 
Францын Ерөнхийлөгчтэй уулзсан дуучин эмэгтэйн жинхэнэ нэр нь Нухад Хаддад бөгөөд түүнийг Францын өмнөх төрийн тэргүүн нар ихэд хүндэтгэдэг байв. Ф.Миттеран 1988 онд Урлаг, утга зохиолын одон, Ж.Ширак 1998 онд Хүндэт легионы одонг түүнд гардуулан өгч байжээ.  
 
Файрузын дуулсан дуунуудыг 1975-1990 оны Ливаны иргэний дайны үеэр янз бүрийн шашны сүсэгтнүүд, нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс сонсдог байв.  
 
Эх сурвалж:golos-ameriki.ru
Францын Ерөнхийлөгч Э.Макрон дуучин эмэгтэйн гэрт зочиллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0