Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Кэрри Лам “COVID-19”-ийн шинжилгээнд хамрагдахыг олон нийтэд уриалжээ
4 жил өмнө   414
Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам коронавирусний халдварын гинжин хэлхээг таслахын тулд Засгийн газраас хэрэгжүүлж буй Олон нийтийг шинжилгээнд хамруулах хөтөлбөрт идэвхтэй нэгдэхийг оршин суугчдадаа уриалжээ.
 
“Өнөөдрөөс эхлүүлж буй хөтөлбөрт өглөөний байдлаар 10 мянга орчим хүн хамрагдан “COVID-19”-ийн шинжилгээ хийлгээд байна” гэж К.Лам Гүйцэтгэх зөвлөлийн уулзалтыг угтан зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.
 
К.Лам шинжилгээ хийх үйл явцыг энгийн, аюулгүй, түргэн хэмээн тайлбарлаад, өөрөө ч мөн шинжилгээнд хамрагдсан гэдгээ хэлжээ. Түүний хэлснээр, энэхүү хөтөлбөр нь цар тахалтай тэмцэх хийгээд эдийн засаг, нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой ажээ.
 
"Хонконгт цар тахлын гуравдугаар давлагаа эхэлснээс хойш өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо даваа гарагт хоёр дахь удаагаа нэг оронтой тоонд хүрч буурсан" гэж К.Лам мэдээлжээ. Тэрбээр Хонконгт илэрсэн халдварын тохиолдлуудын дөрөвний нэг орчим нь шинж тэмдэггүй байгааг онцлоод, олон нийт шинжилгээний хөтөлбөрт өндөр ач холбогдол өгч, дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. 
 
Эх сурвалж:Xinhua
Кэрри Лам “COVID-19”-ийн шинжилгээнд хамрагдахыг олон нийтэд уриалжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0