Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Канадын анагаах ухааны шилдэг мэргэжилтэн амны хаалттай бэлгийн харилцаанд орохыг хүмүүст зөвлөв
4 жил өмнө   510
Канадын эрүүл мэндийн салбарын гурав дахь өндөр албан тушаалтан гэгддэг доктор Тереза Там өчигдөр коронавирусийн цар тахлын үед хэрхэн аюулгүй бэлгийн хавьталд орох талаар зөвлөгөө өгсөн байна.
 
“Бэлгийн хавьталд орох нь Covid-19 тахлын үед эрсдэлтэй үйлдэл юм. Ялангуяа тогтмол бэлгийн хамтрагчгүй, эсвэл хамтрагч нь халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүсийн хувьд илүү аюултай” гэж түүний мэдэгдэлд өгүүлжээ.
 
Сэксийг ганцаараа хийх нь хамгийн аюул багатай арга зам мөн бол эрсдэлтэй бүлгийн хүнтэй, тохиолдлын хүнтэй хавьталд орохдоо үнсэх, нүүр нүүрээрээ тулгарахаас зайлсхийх, болж өгвөл амны хаалт хэрэглэх хэрэгтэйг Тереза Там зөвлөсөн байна.
 
Бас архи, согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлах нь эрсдэлтэй шийдвэр гаргахаас зайлсхийхэд тустайг тэр анхааруулжээ.
 
Хэдийгээр бэлгийн замаар коронавирусийн халдвар дамжих магадлал маш бага боловч аль болох бэлгэвч хэрэглэхийг Там эмч зөвлөсөн байна.
 
Есдүгээр сарын 1-ний байдлаар Канад улсад коронавирусийн халдварын 129,425 тохиолдол бүртгэгдэж, 9,132 хүн нас бараад байгаа юм. Өдөрт илэрдэг тохиолдлын тоо нь оргил үеэсээ буурсан ч сүүлийн үед баруун мужуудад нь вирусийн тархалт идэвхжих хандлага ажиглагдаж эхэлжээ.
 
Эх сурвалж: AFP
Канадын анагаах ухааны шилдэг мэргэжилтэн амны хаалттай бэлгийн харилцаанд орохыг хүмүүст зөвлөв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0