Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Трампын сурталчилгаанд Оросын нисэх онгоцны дүрсийг ашиглажээ
4 жил өмнө   305
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн сурталчилгааны баг есдүгээр сарын 11-нд гаргасан дижитал зурагт хуудсандаа санамсаргүй Оросын сөнөөгч нисэх онгоцны дүрсийг ашиглажээ.
 
Уг зурагт хуудсанд гурван цэрэг алхаж байгааг, тэдний дээгүүр сөнөөгч онгоцнууд нисэж байгааг дүрсэлсэн бөгөөд “Цэргүүдээ дэмжицгээе” гэсэн уриаг бичсэн байна. АНУ-ын агаарын хүчний F-16, A-10 нисэх онгоцнуудын загварыг гаргахад оролцож байсан Пьер Спрэй хэвлэлд ярихдаа “Энэ бол гарцаагүй Оросын МиГ-29 загвар байна. Тэд манай цэргүүдийг дэмжиж байгааг харахад таатай байна” гэж хошигножээ.
 
Оросын мэргэжилтнүүд ч энэхүү алдааг баталж байна. Тухайлбал Москвагийн Стратеги, Технологийн Шинжилгээний Төвийн захирал Руслан Пухов зурагт дүрсэлсэн онгоцнууд МиГ-29 болохыг батлаад баруун гар талын цэрэг Оросын АК-47 буу барьсныг мэдээлжээ.
 
Зурагт хуудсанд ашигласан дүрсийг shutterstock.com сайтын сангаас авсныг судлаачид илрүүлсэн байна. МиГ-29 загварын хос хөдөлгүүртэй сөнөөгч онгоцыг 1977 онд ЗХУ-ын үед анх зохион бүтээж байжээ. Сүүлд Оросын агаарын хүчний гол техник болж, дэлхийн олон оронд зарагдсан юм. Хамгийн сүүлд ийм нисэх онгоцнууд Сири, Ливи дэх Оросын агаарын баазуудад харагдаж байжээ. Иран улс Зөвлөлт Холбоот Улсыг задрахын өмнөхөн 68 ширхэг МиГ-29 худалдаж авсан байна. 1997 онд АНУ дайснуудынхаа гарт алдахгүйн тулд Молдов улсаас 21 ийм загварын нисэх онгоц худалдан авч байжээ.
 
 Эх сурвалж: Politico
Трампын сурталчилгаанд Оросын нисэх онгоцны дүрсийг ашиглажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0