Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
АНУ Сири рүү нийт 118 пуужин харважээ
7 жил өмнө   1271

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тушаалын дагуу Сирийн химийн зэвсгийн агуулхууд руу пуужин харвасан. BusinessInsider-т бичсэнээр Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис 2017 онд харваж байсанаас хоёр дахин их буюу ойролцоогоор 118 пуужин харвасан гэжээ.

2017 онд АНУ Сири рүү нийт 59 ширхэг Томахавк пуужин харваж байсан юм. Хэрвээ өнөөдөр харвасан пуужингууд нь Томахавк байсан бол нийт зардал нь 165 сая ам. доллартой тэнцэнэ гэсэн үг.

Гэхдээ одоогийн байдлаар ямар зэвсэг ашигласан нь тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Сирид химийн зэвсэг ашиглан, иргэд рүү халдсан явдал гарсан учраас АНУ, Франц, Их Британийн арми цэргийн хамтарсан ажиллагаа явуулж байгаа аж.

Ц.ЭНХ-ОРГИЛ

АНУ Сири рүү нийт 118 пуужин харважээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0