Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Уурхайчны охин Афганистаны элсэлтийн шалгалтын хамгийн өндөр оноог авжээ
4 жил өмнө   937
Нүүрсний уурхайн ажилчны охин энэ оны Афганистаны элсэлтийн шалгалтын хамгийн өндөр оноог авсан нь тус улсын хувьд ховор үзэгдэл болжээ.
 
18 настай Шамсиа Ализада энэ оны 170,000 гаруй төгсөгчийг элсэлтийн шалгалтад авсан оноогоороо тэргүүлснийг тус улсын боловсролын яам мэдээлсэн байна.
 
Афганистаны экс ерөнхийлөгч Хамид Карзай, АНУ-ын элчин сайдын яамны тэргүүн Росс Уилсон зэрэг хүмүүс Ализада охинд баяр хүргэж, цаашдынх нь сурлагад амжилт хүсжээ.
 
Афганистаны засгийн газар Талибан зэвсэгт хөдөлгөөнийхөнтэй энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээ үргэлжилж байгаа эгзэгтэй цаг үед энэ үйл явдал тохиож байна. Талибаны дэглэм 1997-2001 онд тус улсад тогтож байх үед охидыг сургуульд явуулахыг хориглодог байсан юм. Тэдний нөлөө дахин сэргэвэл энэ бурангуй ёс дахин тогтож магадгүй гэсэн айдас Афганистаны нийгэмд үүсээд байгаа.
 
Гэвч Ализада охин ямар ч бэрхшээл саадыг даван туулж, эмч болох мөрөөдөлтэйгээ ярьжээ. “Талибаны дэглэм дахин сэргэх вий гэсэн айдас надад бий. Гэхдээ би мөрөөдлөө орхихгүй. Миний мөрөөдөл миний айдсаас том” гэж тэр ярьж байна.
 
Охиноо их сургуульд сургахын тулд Афганистаны умард нутгийн нүүрсний уурхайд ажилладаг аав нь гэр бүлээ нийслэл Кабул руу нүүлгэжээ.Талибан хөдөлгөөнийхөн одоохондоо охидын боловсрол олж авах эрхийг хангахаа амлаж байгаа.
 
НҮБ-аас гаргасан тоо баримтаас харвал Афганистанд 2.2 сая орчим эмэгтэй хүүхэд сургуулиас завсардаж, нийт эмэгтэйчүүдийн 30 хүрэхгүй хувь нь бичиг үсэгт тайлагдсан байдаг.
 
Н.Отгонтуяа
 
Уурхайчны охин Афганистаны элсэлтийн шалгалтын хамгийн өндөр оноог авжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0