Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Трамп гэргийн хамт коронавирусний халдвар авчээ
3 жил өмнө   590
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэргий Меланья коронавирусний халдвар авчээ. Халдвар авсан нь батлагдсан болохыг тэрбээр “Twitter” хуудсандаа мэдэгдсэн байна.
 
“Өнөөдөр орой /пүрэв гараг/ Америкийн тэргүүн хатагтай бид хоёр коронавирусний шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу эерэг гарсан. Бид хорио цээрийн дэглэм, эмчилгээг яаралтай эхлүүллээ. Бид үүнийг хамтдаа даван туулна!" гэж тэрбээр бичжээ.
 
Трампын эмчийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний гэргийн биеийн байдал сайн байгаа аж. Трампын эмч мөн  тэрбээр өвчтэй байх хугацаандаа үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж чадна гэж найдаж байна.
Трамп гэргийн хамт коронавирусний халдвар авчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0