Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Путин барууны орнууд олон улсын хуулийг зөрчсөн гэв
6 жил өмнө   689
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бямба гаригт Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай Сирийн нөхцөл байдлын талаар утсаар хэлэлцэж, зөрчил мөргөлдөөнд хоёр орон нэгдсэн байр суурийг баримтлахаар ярилцжээ. Тэд Сирийн дайныг улс төрийн аргаар зохицуулахад анхаарч ажиллах гэнэ.
 
Үүний зэрэгцээ АНУ тэргүүтэй Барууны орнууд Сирид цохилт өгсөн нь олон улсын хууль дүрмийг зөрчсөн үйлдэл гэдгийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин онцолжээ. Энэ талаар Кремлийн сайтад мэдээлсэн байна.
 
Сирид химийн зэвсэг хэрэглэж олон хүнийг хордуулсан хэрэгт ерөнхийлөгч Башар аль-Ассадын засгийн газрыг буруутгасан АНУ болон Барууны хэд хэдэн орон бямба гаригт тус улсад агаарын цохилт хийсэн юм.
 
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Путин барууны орнууд олон улсын хуулийг зөрчсөн гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0