Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Facebook:Олон нийтийн сүлжээнд “коронавирус”-ийн талаар худал мэдээлэл түгээсэн пост буюу бичвэрт анхааруулах тэмдэг байршуулна
3 жил өмнө   540
“Facebook” компани гуравдугаар сараас хойш олон нийтийн сүлжээнд “коронавирус”-ийн талаар худал мэдээлэл түгээсэн пост буюу бичвэрт анхааруулах тэмдэг байршуулж эхэлсэн байна.
 
Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тус компанийн баримт шалгах систем хэрэглэгчдийн нийтэлсэн 167 сая бичвэрийг худал мэдээлэл агуулсан, алдаатай гэж үзэж тусгайлан тэмдэглэсэн байна. Үүнд “COVID-19”-тэй холбоотой худал, ташаа мэдээлэл ч мөн олноор багтжээ.
 
Түүнчлэн хүний бие махбодид шууд хохирол учруулж болзошгүй 12 сая худал нийтлэлийг “Facebook” болон “Instagram” хуудаснаас устгасан байна.
 
Худал мэдээлэл нь “Facebook”-ийн хувьд хамгийн том асуудал болоод байгаа аж. Үүний зэрэгцээ тус компани ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг арга хэмжээг мөн авч байна. Хэрэглэгчийн нийтэлсэн бичвэрт баримтын алдаатай гэсэн тэмдэглэгээ хийхээс гадна бусдыг дарамталсан, хүчирхийлсэн, хуурамч мэдээ гэх мэт тэмдэглэгээг хийж байгаа юм.
 
Бусдад аюул заналхийлсэн, гадуурхсан агуулга тус платформын нийт хандалт, үзэлтийн 0.11 хувь эзэлж байгаа юм байна. Зөвхөн III улиралд гэхэд л ийм төрлийн 22.1 сая бичвэрт тусгай тэмдэглэгээ хийжээ. Мөн тэдний 95 хувийг нь хэрэглэгч мэдээлэхээс өмнө илрүүлсэн байна.
 
 
Facebook:Олон нийтийн сүлжээнд “коронавирус”-ийн талаар худал мэдээлэл түгээсэн пост буюу бичвэрт анхааруулах тэмдэг байршуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0