Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Москвагийн оршин суугчдын тал орчим хувь нь коронавирусний дархлаатай
3 жил өмнө   335
ОХУ-ын Москва хотын оршин суугчдын 50 орчим хувь нь коронавируст халдварт өвчний дархлаатай гэж тус хотын дарга Сергей Собянин "Россия-24" сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
 
“Халдварын тархалтыг зогсоох өнөөгийн сонголт бол бидний авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээ, хоёрдугаарт, бүх эрдэмтэн, мэргэжилтнүүдийн ярьж байгаа хүн амын дархлаа юм. Москвад явуулсан судалгааны дүн манай хотын оршин суугчдын 50 орчим хувь нь эсийн дархлаа, эсрэг биет гэх мэт коронавирусний эсрэг дархлааны хариу урвалтай болохыг харуулсан. Нийслэлд хийсэн хангалттай том судалгаагаар онолын хувьд хүн амын 50 хувь нь коронавирусээс их бага хэмжээгээр хамгаалагдсан гэж харагдаж байгаа боловч цаашид өвчлөл дахин гарахгүй гэдэгт хэн ч баталгаа өгч чадахгүй" гэж Собянин хэллээ.
 
Москва хот коронавирусний халдварын тохиолдлын тоогоороо ОХУ-д нэгдүгээрт орж байгаа юм. Оросын нийслэл хотод нийт 577177 хүн халдвар авсан бөгөөд өнгөрсөн хоногт 6075 шинэ тохиолдол илэрчээ. Нийт 428418 хүн эдгэрч, 8603 хүн нас баржээ.
 
Эх сурвалж: ТАСС
Москвагийн оршин суугчдын тал орчим хувь нь коронавирусний дархлаатай
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0