Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Тайваний парламентын гишүүд бие бие рүүгээ гахайны гэдэс дотор шидэлцлээ
3 жил өмнө   277
АНУ-ын махны импортыг зөвшөөрөх шийдвэрээс үүдэлтэй мөргөлдөөн Тайваний парламентад гарах үеэр тус улсын хууль тогтоогчид бие бие рүүгээ гахайны гэдэс дотор шидэлцсэн байна.
 
Өчигдөр буюу Баасан гарагт Коминтаны намын парламентын гишүүд чуулганы танхимд савтай гахайн гэдэс дотор оруулж ирээд эрх баригч намынхан руу нүүлгэж эхэлсэн байна. Эрх баригчид хариу арга хэмжээ авснаар хоёр намын гишүүдийн хооронд зодоон дэгдэж, чуулганы танхимд эмх замбараагүй байдал үүсчээ.
 
АНУ-ын зарим фермерүүд гахай, үхрийн махны гарцыг дээшлүүлэхийн тулд рактопамин хэмээх бордооны бодис хэрэглэдэг гэнэ. Уг бодисыг хүний эрүүл мэндэд хортой гэсэн үндэслэлээр Европ, Хятадад хориглодог байна. Тайваний засгийн газар мөн адил ийм шалтгаанаар АНУ-аас мах импорлохыг хориглодог байснаа саяхан цуцалжээ.
 
“Хүн ардынхаа эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд сөрөг хүчин чадлынхаа хэрээр эсэргүүцэл үзүүллээ” гэж Коминтаны нам өчигдрийн явдлын дараа мэдэгдсэн байна. Тус улсын парламентад зодоон цохион гарах явдал түгээмэл байдаг.
 
Тайвань, АНУ-ын засгийн газрууд өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ яриа хэлэлцээ эхлүүлж, технологи, эрүүл мэнд, аюулгүй байдлын салбарт ирэх таван жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Үүний үр дүнд авсан эхний алхам нь махны импортын хоригийг цуцлах шийдвэр байжээ.
 
Эх сурвалж: The Guardian
Тайваний парламентын гишүүд бие бие рүүгээ гахайны гэдэс дотор шидэлцлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0