Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
АНУ-ын ерөнхийлөгч Трамп Цагаан ордноос нисдэг тэргээр явна
4 жил өмнө   458
Жозеф Байденыг тангараг өргөх ёслолын өдөр Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордноос нислэг тэргээр явах гэж байгаа тухай Axios хэвлэл мэдээлэв. Тэрээр шинэ Ерөнхийлөгч Жо Байденыг Цагаан ордонд угтахгүй, түүний тангараг өргөх ёслолд оролцохгүй ажээ.
 
Эх сурвалжийн хэлж буйгаар Трамп Цагаан ордноос нисдэг тэргээр гарч, дараа нь онгоцоор Флоридад очих юм. Тэнд өөрийн дэмжигчдийн зохион байгуулах томоохон жагсаалд оролцон үг хэлж,  2024 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаагаа зарлах гэнэ. Трамп нэгэнтээ телевизийн нэвтрүүлгийн од байсан тул Вашигтонд бусдын тангараг өргөх ёслолд хавчуулагдаад өнгөрөх, асар олон хүний ​​өмнө үг хэлэх хоёрын аль нь үзэгчдийн анхаарлыг илүүтэй татаж болохыг тооцоолж байгаа гэж уг хэвлэлд бичжээ.
 
Одоогоор Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Жадд Дир энэ төлөвлөгөөний талаарх мэдээллийг албан ёсоор баталгаажуулаагүй байна.
 
 
АНУ-ын ерөнхийлөгч Трамп Цагаан ордноос нисдэг тэргээр явна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0