Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Жо Байден тангараг өргөснөөсөө хойш 100 өдрийн дотор 100 сая хүнийг вакцинжуулахаа амлав
3 жил өмнө   568
АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден тангараг өргөснөөсөө хойш 100 өдрийн дотор 100 сая хүнийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах зорилт тавьснаа өчигдөр зарлажээ.
 
Өчигдөр тэр өөрийн засаг захиргааны эрүүл мэндийн багийг танилцуулах үеэрээ энэ амлалтыг авсан байна.
 
Жо Байден 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр ерөнхийлөгчийн тангараг өргөж, үүрэгт ажилдаа орох юм. Тэр өмнө нь тангараг өргөснөөсөө хойш 100 өдрийн турш амны хаалт зүүхийг Америкчуудад уриалж байв.
 
АНУ-ын засгийн газар ойрын өдрүүдэд Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вакцинд зөвшөөрөл олгох гэж байгаа. Хэрвээ ингэвэл ирэх долоо хоногоос бүх нийтийн вакцинжуулалт эхлэх боломжтой болно.
 
Өнөөдрийн байдлаар АНУ-д коронавирусийн батлагдсан халдварын тохиолдол 15 саяыг давж, 285,000 орчим хүн нас бараад байна. Өнгөрсөн сарын сүүлээр тохиосон Талархлын баярын дараа нэг өдөрт илэрдэг халдварын тохиолдол 200,000 давсан нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
 
Жо Байден өчигдөр хэлэхдээ “Үүрэгт ажилдаа орсны дараах 100 өдрийн дотор Covid-19 цар тахал дарагдах боломжгүй. Би ийм амлалт өгч чадахгүй. Харин 100 өдрийн дотор бид тахлын явцыг өөрчилж, Америкчуудын амьдралыг өөрчилж чадна” гэсэн юм.
 
Трампын засаг захиргаа өчигдөр Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцин 95 хувийн үр дүнтэй дархлаа тогтоодог гэсэн дүгнэлтийг гаргасан нь уг вакцинд яаралтай горимоор зөвшөөрөл олгох замыг зассан явдал болсон байна.
 
АНУ-ын биотехнологийн Мoderna компани үүнтэй ойролцоо үр дүнтэй вакцин бүтээсэн бөгөөд хүн амыг дархлаажуулахад ашиглаж эхлэх зөвшөөрлийг энэ сард багтаж авахаар ажиллаж байгаа юм.
 
 
 
Эх сурвалж: BBC
Жо Байден тангараг өргөснөөсөө хойш 100 өдрийн дотор 100 сая хүнийг вакцинжуулахаа амлав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0