Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Турк улс Оросын вакцинаас татгалзжээ
3 жил өмнө   353
Турк улс “COVID-19”-ийн эсрэг Оросын вакциныг худалдаж авахаас татгалзсан тухай тус улсын телевизийн “Haberturk” суваг мэдээлэв.
 
Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттина Кожагийн хэлснээр, тус яам Оросын вакциныг лабораторийн практикт тохиромжгүй гэж үзсэн байна. “Асуудлын гол нь Оросын вакцин GLP /Good laboratory practice/ буюу Лабораторийн зохистой дадлын шаардлагад нийцэхгүй байгаа юм. Тиймээс бид татгалзсан” гэж Кожа мэдэгджээ.
 
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Турк “Sputnik V” вакциныг нь худалдаж авахаас татгалзсантай холбогдуулан тайлбар хийхдээ, Оросын вакцин аюулгүй, үр дүнтэй болохыг туршилтуудынх нь үр дүн нотолж байгаа бөгөөд цар тахалтай тэмцэхэд гарцаагүй чухал үүрэг гүйцэтгэнэ гэж  мэдэгдсэн байна.
 
Эх сурвалж: Sputnik
Турк улс Оросын вакцинаас татгалзжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0