Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Сибирийн зам дээр хүн осгож нас барсны дараа Google Maps мэдээллээ өөрчилжээ
4 жил өмнө   578
Долоо хоног орчим хугацаанд эрэл хайгуул хийсний эцэст ОХУ-ын алс дорнодын Якутск хотоос Магадан хүрэх авто зам дээр осгож нас барсан 18 настай залуугийн цогцсыг цасанд дарагдсан машин дотроос нь олсон юм.
 
Цогцос олдсон газар нь хүн тогтмол амьдардаг дэлхийн хамгийн хүйтэн суурин гэгддэг Оймяконы ойролцоо байжээ. Тухайн үед агаарын температур Цельсийн -50 хэм хүрснээс машиных нь радиатор хөлдсөн байна.
 
Нас барсан залууг Google Maps үйлчилгээнд заасан замаар явсан гэж мэргэжилтнүүд тааварлаж байв. Тэгвэл саяхан Google Maps үйлчилгээ Якутскаас Магадан хүрэх замыг өөрчилж, гурван цаг илүү удаан явдаг өөр замыг хэрэглэгчдэдээ үзүүлдэг болжээ.
 
Өмнө нь үзүүлдэг байсан Колымийн автозам нь Зөвлөлтийн үед шоронгийн хоригдлуудын хүчээр байгуулагдсан бөгөөд олон мянган хүн энэ ажлын үеэр амиа алдсан тул хүний ясаар боссон зам хэмээн нэрлэгддэг.
 
Оросын ихэнх жолооч нар GPS зам заах үйлчилгээндээ Google Maps-ээс илүү Yandex.Maps үйлчилгээг ашигладаг юм байна. Yandex.Maps-ийг орон нутгийн замын талаар илүү найдвартай мэдээлэлтэй гэж үздэг ажээ.
 
Эх сурвалж: Russia Today
 
Сибирийн зам дээр хүн осгож нас барсны дараа Google Maps мэдээллээ өөрчилжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0