Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Жо Байдены ялалт албан ёсоор баталгаажлаа
3 жил өмнө   439
АНУ-ын муж бүрийн сонгогчдын төлөөлөгчдөөс өчигдөр /2020.12.14/ санал хурааж, сонгуулийн үр дүнг баталгаажуулжээ. Ингээд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены энэ оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нь албан ёсоор баталгаажсан байна.
 
Харин одоо муж тус бүрийн сонгуулийн төлөөлөгчдийн саналыг Конгресст хүлээн авч, нэгтгэсний дараа ирэх оны эхээр Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгч болсныг албан ёсоор зарлах юм. Тус улсын Үндсэн хуульд зааснаас шинэ Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөх ёстой.
 
АНУ-ын 50 мужаас доод тал нь 270 төлөөлөгчийн санал авсан нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогддог. Тэгвэл өнгөрсөн сарын 3-ны өдөр болсон сонгуулийн санал хураалтын үр дүнд Жо Байден 306, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп 232 төлөөлөгчийн санал авсан билээ.
 
Сонгуулийн үр дүнг сонссоны дараа Дональд Трамп томоохон тойргууд болох болох Аризона, Жоржиа, Мичиган, Невада, Пенсильвани, Уисконсин мужуудын санал хураалт хууль бус, будилаантай болсон хэмээн мэдэгдэж, шүүхэд хандсан. Гэсэн ч тэрбээр ямар нэгэн нотлох баримтгүй байсан учир түүний зарга үр дүнд хүрээгүй юм.
 
Эх сурвалж: BBC, REUTE
Жо Байдены ялалт албан ёсоор баталгаажлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0