Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Сэтгүүлч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр дэд сайд огцорлоо
6 жил өмнө   651
Японы Сангийн яамнаас Сангийн дэд сайд Юүничи Фүкүдаг сэтгүүлч эмэгтэйд ёс бус үг хэлж, бэлгийн дарамт учруулсан хэргээр шалгаж эхэлсэн тухай мэдэгджээ. Яам түүнээс мэдүүлэг авахад 58 настай сангийн дэд сайд сэтгүүл дээр гарсан мэдээллийг үгүйсгэж, суудлаа хадгалж үлдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Харин эрх баригчид Фүкүдаг буруутгаж, тэрээр тун удахгүй огцорч магадгүй байгаа юм байна. Учир нь дэд сайдыг сэтгүүлч эмэгтэйтэй ярилцаж байгаа дуу бичлэгийг хүртэл олон нийтэд дэлгэжээ. Гэхдээ Фүкүда үүнийг эрс үгүйсгэж “Надтай ярилцсан гэх энэ хүнийг би танихгүй” хэмээн мэдүүлсэн аж. Тиймээс тэрээр Шинчоша хэвлэлийн компанийн эсрэг зарга мэдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Шүкан Шинчо долоо хоног тутмын сэтгүүлийн дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн дугаарт дэд сайд Фүкүда сэтгүүлч эмэгтэйчүүдтэй ёс зүйгүй харилцаж, тэднийг тэвэрдэг тухай өгүүлжээ.
 
Харин өнгөрсөн Баасан гарагт тус сэтгүүлээс дэд сайдын яриа бүхий дуу бичлэгийг дэлгэсэн байна. Гэхдээ өнөөдөр өглөө дэд сайд Фүкүда өөрийн хүсэлтээр огцрохоор болжээ. Учир нь Сангийн сайд Таро Асо "Бид түүнийг ийм үйл явдлын үеэр албан үүргээ гүйцэтгэхэд хэцүү учраас огцрохыг хүссэн, тэр хүлээж авсан" гэсэн байна. Энэхүү хэрэгтэй холбоотойгоор Сангийн сайд Асогийн албан тушаал мөн яригдаж эхэлжээ.  2012 оны сүүлээс хойш Шинзо Абегийн Засгийн газрын гол тоглогч нарын нэг байсан Сангийн сайд Асогийн хувьд хэрвээ энэхүү асуудал хүндэрч, буруугаар эргэвэл зөвхөн тэр ч биш Абегийн үе хүртэл савлах эрсдэлтэй аж. Учир нь сөрөг хүчнээс "Дотоод хэргийн сайд болон Сангийн сайд Асо нар бүгд огцрох ёстой. Ерөнхий сайд Шинзо Абе хариуцлага хүлээх хэрэгтэй" хэмээн мэдэгджээ.
Сэтгүүлч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр дэд сайд огцорлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0